Цаг уурын мэдээ > Хөдөө аж ахуйн цаг уурын тойм
2023 оны 03 дугаар сард ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын байдал хэрхэн нөлөөлсөн тухай тойм
Агаарын температур: Агаарын дундаж температур энэ сард аймгийн нийт нутгаар 1,5-6,0 граудс хүйтэн байлаа. Олон жилийн дундажтай харьцуулахад аймгийн нутгаар олон жилийн дунджаас 1,5-8,3 градусаар дулаан байв. Агаарт өдөртөө Тариат, Чулуут, Хангай, Булган, Цахир, ӨндөрУлаан сумдын нутгаар 10,0-14,0 градус, бусад нутгаар 15,0-19,0 градус дулаан байлаа. Агаарт шөнөдөө Чулуут, Тариат, Жаргалант, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 26,0-29,0 градус, бусад нутгаар 21,0-25,0 градус хүйтэн байсан байна.
Хөрсний гадаргын температур: Хөрсний гадаргын дундаж температур энэ сард Батцэнгэл, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 1,0 -3,0 градус дулаан, бусад сумдын нутгаар 1,0-6,0 градус хүйтэн байлаа. Хөрсний гадарга дээр өдөртөө Хангай, Хайрхан, ӨндөрУлаан, Төвшрүүлэх сумдын нутгаар 25,0-28,0 градус, Эрдэнэбулган, Булган, Жаргалант, Өлзийт, Өгийнуур сумдын нутгаар 30,0-33,0 градус, бусад нутгаар 35,0 -39,0 градус дулаан байв. Хөрсний гадарга дээр шөнөдөө Эрдэнэмандал, Батцэнгэл, Өлзийт, Хангай, Хайрхан, Өгийнуур сумдын нутгаар 20,0–25,0 градус, бусад сумдын нутгаар 26,0 -31,0 градус хүйтэн байлаа.
Хур тунадас: Энэ сард аймгийн нийт нутгаар 0,0-9,9 мм тунадас орсон байлаа. Орсон хур тунадасны хэмжээг олон жилийн дундажтай харьцуулахад Хашаат, Хайрхан, Булган сумдын нутгаар олон жилийн дунджийн орчим, Тариат, Батцэнгэл, Хангай, Өлзийт, Өгийнуур, Цахир сумдын нутгаар олон жилийн дунджаас бага, бусад нутгаар олон жилийн дунджаас ахиу тунадас орлоо.
Салхи: Энэ сард аймгийн нийт нутгаар салхины хамгийн их хурд түр зуур секундэт 15-29 метр хүртэл ширүүссэн бөгөөд хамгийн их хурд нь Батцэнгэл сумын нутгаар нутгаар түр зуур секундэт 29 метр , бусад сумдын нутгаар 15-27 метр буюу аюултай үзэгдлийн хэмжээнд хүрч салхилсан байлаа. 10 м/с–ээс их салхитай өдөр Эрдэнэмандал, Тариат, Батцэнгэл, Хангай сумдын нутгаар 20-25 өдөр, Эрдэнэбулган, Цэцэрлэг,Хашаат, Жаргалант, Хайрхан, ӨндөрУлаан, Булган сумдын нутгаар 12-18 өдөр, бусад сумдын нутгаар 6-9 өдөр ажиглагдсан байна.
Цасан бүрхүүл:Энэ сард сумын төвийн ойролцоо хэмжсэн мэдээгээр сарын эхний арав хоногт аймгийн нийт нутгийн 30 орчим хувьд нь цастай, цасны дундаж зузаан 1 см, дунд арав хоногт аймгийн нийт нутгийн 50 гаруй хувьд нь цастай, цасны дундаж зузаан 1-5 см , сарын сүүлийн арав хоногт аймгийн нийт нутгаар цасгүй байлаа..
ХАА-н үйлдвэрлэлд цаг агаарын нөлөөлөл: МАА-н үйлдвэрлэлд мал төллөх, хийх, малд нэмэгдэл тэжээл өгөх зэрэг ажлууд явагдаж байна. Аймгийн нийт нутгаар арав хоногийн эхээр цас орж ,хүчтэй цасан болон шороон шуурга шуурч , шөнөдөө жиндүү хүйтэн байгаа нь мал төллөлт, малын бэлчээрлэлт болон мал хаваржилтанд тааламжгүй байлаа.Энэ сарын мэдээгээр аймгийн хэмжээнд 46698 толгой мал хорогдсон байна. Аймгийн ихэнх сумдын нутгаар малын усан хангамж дунд байсан байна
ЗСААХ-ийн дарга, ХААЦУ-ын ерөнхий технологич инженер Н.Галдигмаа